“НЭЭЛТТЭЙ ПАРЛАМЕНТ-2026” ХӨТӨЛБӨРИЙН ОЮУТАН ЗАЛУУС СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЛБАРЫН БОДЛОГОТОЙ ТАНИЛЦЛАА

2026.04.12

“НЭЭЛТТЭЙ ПАРЛАМЕНТ-2026” ХӨТӨЛБӨРИЙН ОЮУТАН ЗАЛУУС СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЛБАРЫН БОДЛОГОТОЙ ТАНИЛЦЛАА

Улсын Их Хурлын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, парламентад итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлэх зорилготой “Нээлттэй парламент” хөтөлбөрийн 2026 оны ээлжит арга хэмжээ 3 дугаар сарын 27-ны өдөр “Чингис хааны үндэсний музей”-д зохион байгуулагдлаа. Хоёр дахь жилдээ хэрэгжиж буй энэхүү хөтөлбөрийн оролцогч оюутан залуус энэ онд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны үйл ажиллагаатай биечлэн танилцсан нь хөтөлбөрийн цар хүрээг тэлсэн онцлох үйл явдал байв.

Арга хэмжээний эхэнд оюутан залуус Чингис хаан Үндэсний музейн хүндэтгэлийн өргөөнд зочилж, Их хааны Алтан хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн юм. Үүний дараа УИХ-ын гишүүн Б.Жаргалан болон Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны дэд сайд Г.Дашням нар мэндчилгээ дэвшүүлж, ирээдүйн хариуцлагатай иргэд болох залууст амжилт хүслээ. Залуучууд төрийн бодлогод залуучуудын оролцоог дэмжсэн шийдвэр чухал байгааг онцлов.